Хөөрхөн тодотголоороо алдартай жүжигчин О.Дөлгөөн ирэх 11 сард Лондонд тоглогдох “Тамгагүй төр” жүжгийнхээ бэлтгэлд оролцохоор харь улсыг зорьжээ.
Тэрбээр 4 жилийн турш АНУ-д хэл сурсан хэргээ энэхүү жүжигт гаргаж, англи хэл дээрх текстүүдээ давтаж эхэлсэн байна.
Жүжигчин бүсгүйг Казакстан улсад түр саатахад тус улсын хамгийн нэр хүндтэй хэвлэлд тоглолтынх нь мэдээлэл гарсан байгааг мөн цахим хуудаснаа онцолсон байна.
Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрсөн 2022 онд гэр бүлээсээ салж, ганц бие ээж болсон. Тус сонголтдоо ч тэрбээр харамсахгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Түүний хүү өдгөө экс нөхөр Очироотой Монголд үлдсэн.

