Төл малын дуу цангинахтай зэрэгтэн, ирэх сонгуулийн чимээ айсуй энэ цаг үед монголын улс төрийн зарим эрхмүүдийн амьтанд хайртай гэх зэрэг гэрэл зураг сошиалд хөврөх болжээ.
Өөрөөр хэлбэл, тэд хүнээс гадна амьтанд хайртай гэдгээ тухайн гэрэл зургуудаараа өгүүлэх мэт.
Тодруулбал, улс төрийн харизмаараа олноос онцгойрч буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хүүхдээ зодож буй бичлэгээрээ шуугиан тарьж амжсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам байх ажээ.

