Нэгэн цагт дэд сайдын хэргэм зэрэгтэй явсан яруу найрагч М.Хүрэлсүхийг залуухан эхнэр, Шөнийн захын босс гэдгээр хүмүүс андахгүй.

Өөрийнхөө бэл бэнчингээрээ багагүй нэр хүндтэй тэрбээр өдгөө өөрийн төрлөх нутаг Баянхонгор аймгийнхаа Галуут, Эрдэнэцогт, Бууцагаан, Бөмбөгөр сумуудад ажиллаж, нутгийнхаа иргэдэд багагүй хэмжээний гарын бэлэг барьснаа өөрийн цахим хуудаснаа онцолсон байна.

М.Хүрэлсүхийн хувьд “Ногоон нам”-ын харъяалалд байдаг. Өдгөө 60 нас руу дөхөж яваа тэрбээр өөрөөсөө даруй 20 гаруй насаар дүү, дуучин бүсгүйтэй хоёр дахь амьдралаа зохиож, дахин дөрвөн хэнз хүүхдийн аав болсон нэгэн.

