Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“Шувуу” ажиллагааны хүрээнд таван яллагдагч эх орондоо ирээд байна
нийтлэлчид

“Шувуу” ажиллагааны хүрээнд таван яллагдагч эх орондоо ирээд байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/08/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Т.Бадамжунайгаас гадна дөрвөн хүн өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирээд байна.

Тодруулбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн хамсаатан, мөнгө угаасан хэргийн яллагдагч Ж.Төгсбаяр Унгараас эх орондоо ирсэн. БНСУ-аас П.Болортуяа гэх эмэгтэй Монголдоо ирээд байгаа.

 

2016-2017 оны үед гарсан хүн амины хэргийн холбогдогчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхийн тулд тэрбээр мөрдөгчид хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдсэн аж. Улмаар хил давж зугтсаныг АТГ-ынхан шалгалтынхаа хүрээнд хаана байгааг нь тогтоож, эх оронд нь ирүүлэх ажиллагаа зохион байгуулсан юм.
Өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжлэх “Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэргийн нэг яллагдагч Б.Баттулгыг бас “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс эх оронд нь ирүүлээд буй. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, “Монгол мах экспо”, “Монгол эмимпекс концерн”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, НВЦ, “Бэрэн групп” ХХК-д зээл олгоход дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдсан ч мөрдөн байцаалтын явцад хил давж явсан юм.
“Шувуу” ажиллагаагаар эх орондоо ирсэн хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн асан, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатын нэр багтсан байна. Тэрбээр БНСУ-аас ирээд удалгүй АТГ-т очиж мэдүүлэг өгсөн бөгөөд прокурор түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан”, 22.10-ын “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх зүйл ангид зааснаар яллагдагчаар тооцсон билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.