Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Г.Ундармаа тайлбар хийв
Папарацци

Г.Ундармаа тайлбар хийв

Эрхэм админBy Эрхэм админ05/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүжигчин Г.Ундармаа цахимд нийтлэгдсэн мэдээнийхээ талаар тайлбар бичжээ.

Тэрээр “Цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээлэлтэй холбогдуулан үгээ хэлэх нь зүйтэй гэж бодлоо.

Сүүлийн жилүүдэд кино уран бүтээлчид биднийг дэмжих хууль батлагдаж уран бүтээлчдийг чавахижуулах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаад явж байгааг бүгдээрээ мэднэ. Энэ хүрээнд Кино урлагийг дэмжих сангаас салбартаа ихийг хийж бүтээх хүсэлтэй залууст тэтгэлэг, зээл зэргийг өндөр шалгууртайгаар олгож байгаа. Богино, бүрэн хэмжээний, баримтат, анимэйшн гэх зэрэг бүхий л жанр төрлийн бүтээлийг гаргахад маш олон хүний хөдөлмөр оролцдог. Тэр хэмжээгээр санхүүжилт нэн тэргүүний асуудал болдог. Үүнд нь дээрх сангийн /бусад сангуудын хажууд жижигхэн/ хөрөнгийг ёстой л эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй хувааж өгч байгааг хөндлөнгөөс хараад л явж байна.

Миний хувьд манай улсад хүүхдийн, тэр дундаа анимейшн төрлийн бүтээл олон төрж гараасай гэж хүсдэг. Тэр хүслээ биелүүлж олон хүүхэд залууст эерэг нөлөө үзүүлэх бүтээл гаргахаар оролдож сүүлийн хэдэн жил судалж ажилласаар байсан. Уран сайхны киног бодоход өндөр зардлаар, урт хугацаанд бүтдэг учраас хөрөнгө оруулалт тун чухал. Үүнд маань сангаас санхүүжилт олгосонд баяртай байгаа. Мэдээж хийх бүтээлийн маань бүрэн зардал биш. Санхүүжилт олгохоос өмнө манай компани өөрсдөөсөө бүхий л зардлаа гаргаад явж байгаа . Хэдийгээр тушаал нь 2023.05.01-нд гарсан боловч санхүүжилт өчигдөр л орж ирсэн. Төсөл эхлээд л явж байгаа. Зохих татваруудаа төлсөн. Тэгэхээр та бүхэн минь хэт туйлшралгүй хүлээцтэй хандахыг хүсье.

Бас нэгэн зүйл нэмж хэлэхэд сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 5Ш үйл ажиллагааны хүрээнд олон сангийн хууль бус, муухай бүхэн ил гарж байгаад баяртай байгаа. Тэр хэрээр би ч гэсэн та нартай ижил үнэхээр уур хүрж бухимдаж байна. Тэд зохих хариуцлагаа үүрэх, өрөө төлөх ёстой. Гэхдээ уран бүтээлчдээ дээрх асуудлуудтай хольж туйлшралгүй урам зориг өгөөрэй. Саяхныг хүртэл бор зүрхээрээ явсан зэвсэг нэгт ахан дүүсэд минь бага ч болов төрийн дэмжлэг ирж чанартай уран бүтээл төрөх цаашлаад олон улсын хэмжээнд бүтээл туурвихад түлхэц болж байгаа юм шүү. Энгийн нэг жишээ гэхэд л Каннын кино наадамд оролцож буй Баавгай болохсон киног хийхийн тулд найруулагч нь хичнээн их хичээж олон жил зүтгэсний хүчинд ийм ажмилт үзүүлж байгаа гэж бодож байна? Энэ мэт чадварлаг залууст эхлэх хөрөнгө маш чухал. Тийм учраас ядахдаа Кино урлагийг дэмжих санг нягталж сайн судлаагүй мэдээллээр битгий гацаагаасай гэж хүсэж байна” гэлээ. Мөн ажлынхаа зургийг хавсгарсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.