Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчилж байгаль сүйтгэсэн иргэнийг шүүхэд шилжүүлэв
Папарацци

Нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчилж байгаль сүйтгэсэн иргэнийг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админBy Эрхэм админ06/07/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Элээт гэдэг газар нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулчихаад байгаль орчин сүйтгэж, алт олборлосон иргэнд тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дээрх газарт Хөдөлмөрийн баатар, уул уурхай, геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурцын хүүхдүүдийн хувьцаа эзэмшдэг “Ричмөнх” хэмээх ашигт малтмалын хайгуул, олборлолтын компани үйл ажиллагаа явуулдаг аж. MV-020530 дугаартай тус компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд техникийн нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан ажлаа гүйцэтгүүлэхээр Н.Дуламханд гэдэг хүнтэй хамтарч ажиллахаар болсон байна. Гэтэл техникийн нөхөн сэргээлтийнхээ хажуугаар дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй, эрүүл хэсэгт 2020 оны 8-9 дүгээр сард энэ иргэн ашигт малтмалын хайгуул, олборлолт хийсэн гэнэ. Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид байгаль орчны шинжилгээ хийх эрх бүхий байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулжээ. Ингэснээр ашиглалтын талбайн гадна хэсэгт хууль зөрчин олборлолт явуулж 283.5 сая гаруй төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан гэж үзсэн байна. Тиймээс Н.Дуламхандад Эрүүгийн хуулийн 24.2-1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.