Дуучин А Cool буюу Анхбаяр төрүүлж өсгөсөн ээжийнхээ ачийг хариулж, цоо шинэ хоёр өрөө байраар гэнэтийн бэлэг барьжээ.
Тодруулбал, ээжийгээ болон ээжтэй нь хамт амьдардаг Эрдэнэ-Очир гэж ах хоёроо ая тухтай сайхан азжаргалтай амьдраасай гэж энэхүү чин сэтгэлийн бэлгээ гэр бүлийнхээ хамт баглаа цэцэгтэй, байрных нь түлхүүрийг гардуулан өгчээ.
А Сool “Ээжийнхээ ачийг жоохон ч гэсэн хариулсан төрсөн өдөр боллоо. Та 2 минь урт наслан удаан жаргаарай. Хэзээ ч ямагт хувиршгүй үнэнч хайр бол эхийн хайр билээ Ээжийгээ аавыгаа эсэн мэнд байгаа дээр нь баярлуулан хайрлаж яваарай залуусаа бид ямар мөнх биш” гэж сэтгэлийн үгээ илэрхийлэн бичжээ.

