Солонгосын алдарт жүжигчин залууг крашлаж байгаа олон мянган монгол эмэгтэй байна. Эмэгтэй гэлтгүй эрчүүд ч краштайгаа зургаа авахуулчих юмсан, аялалтай нь таарчих юмсан гэсэн мөрөөдөлтэй байгаа нь үнэн.
Зарим нэг нь краштайгаа авахуулсан зургаа сошиалд тавьж гайхуулж байгаа харагдав. Ер нь Солонгосын жүжигчдийг крашладаг хүмүүсийн дунд Эхнэрийн урхи олон ангит киноны дууг дуулсан О.Анхбаяр, Б.Халиунаа хоёр ч эрт дээр үед краштайгаа авахуулсан зургаа оруулжээ.
Энэ талаар Б.Халиунаа “Хайраа чи бид хоёр ч крашуудтайгаа бас зургаа даруулаад амжсан шдээ. Ким ду Хан, Үнжээ хоёртой авахуулсан зураг байна” гэжээ.