Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Увс аймгийн Өмнөговь сумын удирдлага хахуулийн хэргийг дахин шалгаж дуусав
Папарацци

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлага хахуулийн хэргийг дахин шалгаж дуусав

Эрхэм админBy Эрхэм админ06/21/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга бөгөөд “Бид намирын эзэд” ТББ-ийн гишүүн Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал нарт холбогдох хэргийг АТГ-ынхан нэмж шалгаж дуусжээ. Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудыг 2021 оны арваннэгдүгээр сард бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус сумын Засаг дарга С.Өлзийг “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваасүрэн нарын ашиг сонирхлын үүднээс хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрч сүйдсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр байгуулахын тулд хахууль авсан гэж буруутгаж буй. Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр хахууль авсан, нэр дурдсан бусад хүмүүс хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзэж буй юм билээ. Түүнчлэн Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2-8 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгаад 21-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Харин эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22-ыг нь шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хавтаст хэргийг нь яллагдагч нарын хамт хүргүүлсэн аж. Тэдний дунд Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудын хахуулийн хэрэг багтсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.