Урлагаас улстөр рүү урваж, дөрвөн жил гишүүн болж их хуралд суугаад дахин сонгогдоогүй С.Жавхлангийн зам мөр шулуун дардан байсангүй. Дөрвөн хүүхдийн ээж үзэсгэлэнт гэргий Г.Эрдэнэчимэгээсээ салж тусдаа амьдрах болсон тэрбээр сүүлийн үед улстөржиж, цаг үеийн нөхцөл байдлыг цахим сүлжээгээрээ дамжуулан шүүмжилчихээд явж байна. Мөн тэрбээр уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд гадаадаар аялан тоглолт хийгээд яваад байгаа сурагтай шүү.
Тэгвэл хувийн амьдрал нь цэг болсон С.Жавхлан цахим хуудсандаа “Хэлбэрдсэн дүр эсгэсэн маяглаж, гоёж гоодсон хүмүүсийн цаг дуусаж байна” гэж бичжээ. Энэ өгүүлбэр утга санаагаараа хэнийг хэлэв. Магадгүй өөрөөс нь салж, өнгө орж гялалзаж яваа эхнэр Г.Эрдэнэчимэгээ хэлсэн үү, өөр хэн нэгэнд хандаж хэлэв үү гэдэг нь анхаарал татав.