Драмын дөрвөл буюу С.Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Эрдэнэбилэг, Наранбаатар дөрвийг танихгүй хүн бараг байхгүй. Их сургуулиасаа ижилдэн дасалцаж, уран бүтээлээ хамтарч хийж, олон кино, олон жүжигт хамт тоглосон тэд өнөөдөр бүгд гавьяат жүжигчид болж, нэг нь бүр Төрийн соёрхолт болсон байна.
Тэгвэл тус тусын уран бүтээлээ хөөж, хувийн бизнес ахуйгаа хийж яваа жүжигчдийн зарим нь хувийн амьдралдаа илүү анхаарлаа хандуулж байгаа бололтой. Үр хүүхдийнхээ ирээдүй болон сурч боловсрох эрдэм мэдлэгтэй нэгэн болгохын тулд хүүхдүүддээ илүү анхаардаг жүжигчин Боогий том хүүхдээ хилийн дээс алхуулсан байдаг. Харин тэрбээр хүүтэйгээ холын аялал хийхээр төлөвлөсөн байгаа ажээ. Хүүтэйгээ ойр зуурын аялал хийлээ, аян дан даахаар болжээ. Тэгж байгаад нэлээн холын аялал төлөвлөж хийнэ дээ. Хамтарч болно шүү найзууд гэж бусдыг уриалжээ.