Нийгмийн даатгалын ерөнхий газар гэгч байгууллага нь хүнийг “өнгө мөнгө”-өөр хэмждэг бололтой. Саяхан Баянаараа алдартай Базараа гэгчийг ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөлгүй явсаар 15 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээлэл цахим орчинд тархлаа.
Энэхүү мэдээллийг үнэн эсэхийг лавлахаар уурхайд нь ажиллаж байгаа хүнээс тодруулахад “Минийхийг 2019 оноос хойш төлөөгүй, төлнө өө л гэсэн” гэх хариулт өгөв. Дэндүү баян эрхэм маань Монгол Улсын гаалиар цоо шинэ ламборжини хөлгүүд, нисдэг тэрэг хүртэл оруулж ирдэг байж ажилчдынхаа нийгмийн баталгааг ийнхүү хангахгүй байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Ажилчид нь эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ ч авч чадахгүй, адаглаад цалингийн зээл ч авч чадахгүйд хүрээд байхад эрхэм ноёнтон гуай хүүхнүүдийг оймс шигээ сольж явдаг нь нууц биш ажээ.

