Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна
Папарацци

Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тоёота брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран түрүү бөхийн бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг хүмүүнлэг болон нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал 2021 онд түрүү бөхийн нэрэмжит шагналаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүн тээврийн Toyota HIACE автомашиныг гардуулан өгсөн. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8м.кв талбайг тохижуулсан юм.

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэгцээ шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж өгөх юм.

“Тоёота Мотор Корпорац” компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Үүний дөрөв дэх үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгод үндэслэн боловсролын салбар руу чиглэж, нийгмийн хариуцлага, суралцагчдын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, тэгш хамруулах зорилгоор ийн шийдвэрлэжээ.

Тус сургууль нь 1975 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох зорилгоор байгуулагдсан бөгөөд оюуны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хөдөлмөр, мэргэжлийн чиг баримжаа бүхий суурь боловсрол эзэмшүүлдэг. Гэвч 48 жилийн өмнө барьсан сургуулийн байр цахилгаан шатгүй. Энэ нь тэргэнцэртэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн, багш нарт хүндрэл учруулдаг. Цахилгаан шатыг суурилуулж тохижуулснаар тус сургуулийн, тэргэнцэртэй 40 гаруй хүүхэд хоёрдугаар давхар руу гарах, буух нь чөлөөтэй болно. Тэднийг ээж аав эсвэл багш нар нь дээш гаргах, доош буулгах гэж зүдрэхгүй. Хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломжтой болох юм.

зураг

зураг

Тус компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар “Монгол Контент” ХХК гурав дахь жилдээ ажиллаж байна. Баяр наадмын бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

63-р сургуульд хийгдэж буй энэхүү лифтийг 2023 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.