Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги байгууллага, салбар нэгжид автомашин гардуулан өглөө
Мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги байгууллага, салбар нэгжид автомашин гардуулан өглөө

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын автомашины парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр (2023.07.04) эхний ээлжийн 31 автомашиныг анги, байгууллага, салбар нэгжид гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, харьяа анги, байгууллага, салбар нэгжийн удирдлагууд оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хурээнд хууль сахиулах салбарын эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа талаар дурдав.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд автомашины парк шинэчлэлтийг хийснээр байгууллагын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрдэж, алба хаагчдын аюулгүй байдал хангагдан, ажиллах нөхцөл сайжирч байгааг онцоллоо.

Тухайн автомашинуудыг анги, байгууллага, салбар нэгжүүд чиг үүргээ хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.