Хийлийн аялгуугаар үзэгчдийг уяраадаг Ч.Дэлгэрцэцэг МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаахаар болжээ.
Энэхүү баярт мэдээг аялагч Ганхүү цахим хуудаснаа нийтлэсэн байна.Тэрээр Хайртай дүү маань МУГЖ болсон байна. Дүүдээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж томоос том баяр хүргэе” гэлээ.
Хийл хөгжимд зориулан бүтээл хийгдэх нь нэн ховордож, хийл хөгжмийг сонсож таашаах ойлголт нийгэмд үгүй болж байсан 2000-аад оноос эхлэн тэр хуучны сонгодог аяз болох “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Уран хас”-ын вальс, “Сэтгэлийн эгшиг”, “Жалам хар” бүтээлүүдийг шинэ маягаар найруулан үзэгчдэд хүргэж байсан билээ.