Үндэсний их баяр наадмыг тосож шагналын хур буусаар байна. Энэ дундаас Монголын орчин үеийн урлагийн салбарт сайхан баярууд тохиож байна. Тухайлбал,
-Хурд хамтлаг Төрийн соёрхолт хамтлаг
-Айзамын Аранзаа МУГЖ
-Хар сарнай Амараа МУГЖ
-Хийлч Дээгий МУГЖ
-Гитарчин Өөжгий Сүхбаатарын одон
-New star studio Мандах Алтангадас одон
-Дуучин Сэрчмаа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон медаль хүртлээ. Гэтэл энэ дундаас хийлч Дээгий МУГЖ гэх хүндэт шагнал хүртсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Мэргэжил нэгтнүүддээ авьяасаа үнэлүүлж чаддаггүй түүнийг тоглолтуудад амьдаар бус “гар барьдаг” гэлцдэг.