Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/13/2023Шинэчилсэн:07/09/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өчигдөр /2023.04.12/ гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд Хамтын ажиллагааны гэрээг байгуулдаг бөгөөд Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны стратеги хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг удирдлага болгон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой юм.

Энэ оноос эхлэн Хамтран ажиллах гэрээний санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сард батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу төсвийн захиран зарцуулах эрх нь орон нутагт төвлөрч, иргэдийн оролцоо хяналт дор төсөл хөтөлбөр, ажлууд хэрэгжинэ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан”-д хөрөнгө оруулалт төвлөрдөг байсныг дээрх хуулийн зохицуулалтаар цуцалж, тус санг татан буулгасан юм.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулж 2018 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Этт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.