Эрдмийн зэргээ дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон жүжигчин П.Шүүдэрцэцэг Монголдоо ирээд нэг жил болсон. Энэ хугацаанд уран бүтээлдээ шамдсан бөгөөд үүнийхээ хажуугаар хувийн амьдралаа ч төвхнүүлээд авчээ.
Тэрээр наадмаар нөхрөө олны өмнө гаргаж сүр дуулиан болсон.Тэгвэл хуримаа хийхээр болсноо зарлалаа.
Энэ тухайгаа “Би чинь нээрээ хуримаа хийх гэж байгаа хүн юм байна.Бэлтгэлдээ гарахгүй бол оройтлоо. Мөрөөдлийнхөө хуримыг хийх гэж байгаадаа үнэхээр итгэж чадахгүй нь ээ” гэж цахим хуудастаа бичжээ.