Үерийн улмаас гурван иргэн цахилгаанд цохиулж, хоёр иргэн нас баржээ.
Тодруулбал, “БЗД-ийн 21-р хорооны дугаар тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх мэдээллийг шалгажээ. Хэнтий аймгийн харьяат 60 настай М, 28 настай О нар цахилгаанд цохиулж нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Амь насаа алдсан хоёр эмэгтэй өнөөдөр Хэнтий аймгаас тус айлд ирсэн ажээ.