Монголын мисс Б.Баттогтох Боливудын алдарт кино найруулагч Рааж Риххигийн “Vibrant Ladakh” баримтат кинонд тоглож байна.
Энэхүү кино нь “Netflix”, “Amazon”-оор цацагдах ба дэлхийн томоохон кино фестивалуудад оролцох юм байна.
Мисс Б.Баттогтох “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” гэх мэт тэмцээнүүдэд эх орноо төлөөлж, амжилттай оролцож байв. Тэрбээр англи, хятад, итали хэлтэй. Биеийн өндөр 178 см.