Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга асан Г.Амарбатад ял оноох шүүх хурал өнөөдөр болно
Гэмт хэрэг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга асан Г.Амарбатад ял оноох шүүх хурал өнөөдөр болно

coolBy cool08/21/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн талаар бид өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл эл хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх дээр он удаан жил болсон “Жаст групп” ХХК-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн нэг холбогдогч түүнийг гадаадын аж ахуйн нэгжээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж буй.

Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт, валютын орлогыг татан төвлөрүүлнэ. Гадаад худалдааны гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавина. Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт зохион байгуулна” гэх зэрэг албан үүрэг хариуцан хэрэгжүүлдэг байжээ. Энэ үедээ эрх мэдлээ урвуулан тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” компанийнханд үйлчилж тээвэрлэлтийн хуваарийг хүсэлтийнх нь дагуу өөрчилж өгсөн аж. Үүнийхээ хариуд их хэмжээний буюу 678 132 ам.долларын хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. НПГ-аас Г.Амарбатад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, 18.6-1-ийн “Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул, шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Түүний гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал маргааш 2023-08-22-ны өдрийн 09:00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл хамгийн багадаа 12 жилийн ял сонсох юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

“22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

… Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

… албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан.

Г.Амарбаттай хамт нэг хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд Г.Амарбатын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.

Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулсан “Таурус металс” компанитай богино хугацаат зээлийн гэрээ байгуулж мөнгө авахдаа “Зохион байгуулалтын шимтгэл”-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан ч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүйг 2021 онд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд дурдсан байдаг. “Таурус металс”-аас авсан богино хугацаат зээлийн зөрчлийн хэмжээ 7.7 тэрбум төгрөг болоод байсан юм.

Шүүхээс Г.Амарбатын хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.