Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Алба хаагчаа зодсон БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбатын согтолтын зэрэг ХОЁР бүхэл байжээ
Гэмт хэрэг

Алба хаагчаа зодсон БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбатын согтолтын зэрэг ХОЁР бүхэл байжээ

coolBy cool09/18/2023Updated:09/18/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн алба хүнд хүчир, дарга нарын дарамт шахалт их байдаг. Гэсэн ч цагдаагийн алба хаагчид ажилдаа эзэн болж төр, түмэндээ үнэнчээр зүтгэдэг. Харин тэдний хичээл зүтгэлийг цөөн алба хаагч үнэгүйдүүлж, цагдаагийн албаны нэр хүндийг унагаж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбат гэгч уржигдар /2023.09.16/ буюу амралтын өдөр алба хаагчдыг лагерт дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, “Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Зургийн тайлбар: Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбат

Тэгвэл энэхүү гэмт хэрэг болох үеэр цагдаад дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбатын согтолтын зэргийг тогтоолгохоор драггер үлээлгэхэд ХОЁР бүхэл гарсан аж. Энэ нь гүн согтуу гэсэн үг юм.

Харин түүнд зодуулсан алба хаагч өөрөөс нь 10 гаруй насаар ах хүн бөгөөд ахлах нь юм. Тэрбээр өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгчээ. Улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт гэмтлийн зэрэг тогтоолгохоор хандсан гэх мэдээлэл байна.

Биднийг уг хэргийг мэдээлсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбат өөрөө залгаж уулзахыг хүссэн бөгөөд мэдээгээ устгахыг хүссэн. Мөн түүний эхнэр нь мөнгө амлахын зэрэгцээ манай сэтгүүлчийг сүрдүүлсэн юм.

Тэгвэл ийнхүү сүрдүүлэн, мөнгө амлах нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

“14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

1.Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” Гэж заажээ.

Цагдаагийн “хурган дарга” алба хаагчаа зодсон асуудалд ЦЕГ-ын ХМТ-өөс “Алба хаагчид амралтын өдөр, ажлын бус цагаар, хувийн асуудлаар үл ойлголцсон, маргаан асуудал үүсгэсэн асуудалд хууль, журамд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас албаны шалгалт хийж байна. Яг ямар асуудлаас юу болсныг хариу дүн гараагүй учир мэдээлэх боломжгүй байна.” Гэв.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.