Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Мэдээ

“Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Эрхэм админBy Эрхэм админ09/20/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна.

​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан.

Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээний нээлт 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болох тул иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.