Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Түгжрэлийг бууруулах зорилготой бүтээн байгуулалтууд ид өрнөж байна
Сонин хачин

Түгжрэлийг бууруулах зорилготой бүтээн байгуулалтууд ид өрнөж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/21/2023Шинэчилсэн:10/11/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар даргалж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад эрчимтэй ажилла, ухаалаг санаачилга гарга, зоригтой хэрэгжүүл. Бүх талаар дэмжинэ. Хоттойгоо хамтар. Хоёр алхвал Монгол Улсын Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж дөрөв алхана. Цаг хугацаа гол сорилт шүү. Өнгөрсөн 30 жилийн түгжрэл бүх салбарт бий. Төлөвлөлтгүй хот, замбараагүй барилга, авлигын урхаг угтана. Хүн бүр шүүмжилнэ. Бид санаачилгаараа, бодлогоор, зохицуулалтаараа манлайлах ёстой ” хэмээж байлаа.

Ерөнхий сайдын хүсэл биелэлээ олжээ. Улаанбаатар хотод өдгөө түгжрэлийг бууруулахад чиглэсэн цогц ажил эд өрнөж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа. Түгжрэлгүй Улаанбаатарын төлөө гэх том амбийцтай зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтууд сүндэрлэж байна. Улаанбаатарыг тойрсон замын сүлжээтэй болох түүхэн ажил хэдийн эхэлжээ, гэдгийг энд онцлоё. Таваншараас Офицеруудын ордон гэх ганцхан төв замаа хэнбугайд ч заачихдаг нийслэлчүүд зорчих хөдөлгөөн, замын сонголтоо хийгээд, хотынхоо хойно, урд, дунд хэсгүүдээр давхих боломж тун удахгүй нь.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан бусад албаныхан түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд хийгдэж байгаа замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлт, гүүр, гүүрэн байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

ДЭНЖИЙН МЯНГА ЧИНГЭЛТЭЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ТУСЛАХ ЗАМЫГ НЭЭНЭ

Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх Чингэлтэйн өргөн чөлөө “Судалт” төвийн хойноос Дэнжийн мянгын хөдөлгөөний урсгалыг холбосон нэг км авто замын их засварын ажил дуусаж, хөдөлгөөнөө нээхэд бэлэн болжээ. Зорчих хэсгийн өргөн нь 4.8-6 метр. Гэр хороолол, Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, Дэнжийн мянгын зах, иргэд, жолооч, сурагчдын зорчдог энэхүү туслах замд 2004 оноос хойш засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй, орхигдоод байсныг замчид хэлж байна. Чингэлтэйчүүд 20 жилийн дараа 1.5 км явган зам, гэрэлтүүлэг бүхий ая тухтай зорчих замтай болж байна.

Гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар болон “Экспресс зам” ХХК-ийнхан хийж байна. Асфальтан хучилтын ажил дуусаж байгаа бөгөөд явган хүний зам засварын ажлыг араас нь эхлүүлнэ гэв. Явган хүний замын ажлыг хийхэд нэг бэрхшээл байгаа нь гэрэлтүүлгийн шонгуудын байршлыг солих шаардлага үүсжээ.

НААДАМЧДЫН АВТО ЗАМААС ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАРИЛГЫН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн IV хороо, БГД-ийн XX хороог дамнасан гурван байршил дахь гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нийт 483.1 метр урт, 31.26 м өргөн, хоёр талаараа дугуйн зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, зургаан эгнээ бүхий гүүрийн барилгын ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Мотор Сервис” ХХК, “Туулын Гүүр Далай” ХХК, “Тэргүүн Саруул Зам” ХХК-ийн түншлэл шалгарч 2022 оны есдүгээр сарын 7-нд барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Энэ хэсэгт Яармагийн орон сууцуудыг ундны усаар хангадаг хоёр том усан сан байршдаг учраас ойролцоох талбайд нь кемп байгуулах зөвшөөрлийг холбогдох газруудаас нь авах гэж явсаар ажлаа  товлосон хугацаанаас гурван сараар хойшлуулж эхлүүлсэн. Одоогоор ажил жигдэрсэн” гэдгийг хэлж байна.

НУХАЗТЗБҮХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.