Хонгконг улсад олон улсын жүдо бөхийн цуврал тэмцээн энэ сарын 25-26-нд болоход Монголын хоёр бөх өрсөлдөж, хоёул медалийн тавцанд гарлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумъяабазар алтан медаль хүртсэн бол +100 кг-ын жинд Ө.Пэрэнлэйжамц хүрэл медаль хүртлээ. Хүрэл медаль хүртсэн Ө.Пэрэнлэйжамц нь дархан аварга Г.Өсөхбаярын ууган хүү юм.