Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Автобус худалдан авах тендерт Хятадын “Yutong Bus” компани шалгарсан
Папарацци

Автобус худалдан авах тендерт Хятадын “Yutong Bus” компани шалгарсан

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/01/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн автобус худалдан авах тендерт Yutong Bus Co.,Ltd компани шалгарчээ. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг евро стандартын брэнд шалгарсан. Нэг бүрийн үнэ нь 60 гаруй мянган ам.доллар байгаа гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв.

Нийслэлийн автобус худалдан авах тендерийг олон улсын хэмжээнд зарласан. Ингээд тус тендерт БНХАУ-ын 5 компани материалаа өгсөн байна. Тухайлбал “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry”, “Yutong Bus”, “Xiamen Golden Dragon Bus”, “China North Vehicle Corporation” тус тус материалаа илгээгээд байсан юм.

Тодруулбал,

-“Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг

-Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг

-Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг

-Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг

-China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээгээд байсан юм.

Тэгвэл тус тендерт  Хятадан Yutong Bus Co.,Ltd компани шалгарчээ. Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийг хэлэлцэж байх үеэр Хотын дарга Х.Нямбаатар ийнхүү мэдэгдсэн юм.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Өнөөдөр нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг хийж дууссан гэж мэдэгдсэн. Ингээд Хятадын Yutong Bus брэндийн автобусыг авахаар тендерт шалгарсан гэдэг мэдээлэл авсан. Маргааш олон нийтэд зарлана. Гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлээ хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг евро стандартын брэнд шалгарсан. Нэг бүрийн үнэ нь 60 гаруй мянган ам.доллар гэдэг үнэ байгаа.

Европын улс орнуудад үйлдвэрлэсэн автобусыг яагаад авдаггүй юм бэ гэдэг асуудал байдаг. Гэсэн ч нэг автобус 300-350 мянган еврогийн үнэтэй байна. Ингээд тооцоод үзэхээр нэг автобус нэг тэрбум төгрөг болж байгаа юм гэв.

Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээж байжээ.

Эргэн сануулахад “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа гэдгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээлж байв.

Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай.

Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан гэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.