Матар, могойн арьсан гутал хийж, олны дунд “OOGII” брэндээр танигдсан О.Оюунцэцэг Австрали Монгол улсын хооронд жим гартал явдаг нэгэн. Түүнийг олон нийт шаргуу дайчин нэгэн гэж үздэг. Харин түүнтэй холбоотой таагүй мэдээ сүүлийн үед гарах боллоо.

Тодруулбал Oogii брэндийн гутал, углааш зэрэг нь дэлхийн бусад алдартай брэндүүдээс хуулбарласан байх магадлалтай харьцуулалт гарах болсон байна. 
Хэрвээ хуулбарласан бол энэ нь оюуны өмчийн зөрчил болох бөгөөд асар их хэмжээний торгууль төлөх болно. Харин санаа авсан бол санаа авсан гэх эх сурвалжаа дурьдах ёстой аж. 
Тэгвэл Оогий брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг дэлхийн брэндийг хуулбарласан уу гэдгийг харьцуулсан зургуудаар хүргэж байна.


