Нийтийн дууны ертөнцийн “Учиртай гурав” гэгдэх эрхэмүүдийг монголын ард түмэн андахгүй. Авъяас чадвараараа хараахан биш ч бүтээсэн амьдралаараа хүмүүсийн анхааралд өртсөн нэгэн бол дуучин Х.Мөнгөнцэцэг. Саяхан хуримаа хийж, чимээгүйхэн амьдрах болсон түүний дуу Х.Мөнхцацрал түүнээс дутахгүй олны танил нэгэн.
Эмч мэргэжилтэй энэ бүсгүй чөлөөт цагаараа эгчийнхээ ажилд туслаж, энд тэнд арга хэмжээнд оролцох нь их. Саяхан шинэ хүнээ өлгийдөн авсан тэрээр манай дуранд.


