Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Мөрийтэй тоглоомын хэргээр ял авсан А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомын хэргээр шүүгдэнэ
Гэмт хэрэг

Мөрийтэй тоглоомын хэргээр ял авсан А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомын хэргээр шүүгдэнэ

Эрхэм админBy Эрхэм админ12/04/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын хуулийг уландаа гишгэж, цахим мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан А.Дэлгэрдалайг шүүхээс гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг хураах, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шүүхээс ял авсан А.Дэлгэрдалай үйлдсэн гэмт хэрэгтээ гэмших бус дахин мөрийтэй тоглоомыг цахимаар тоглуулж ашиг олж байсан нь тогтоогдсон тул 2023 оны 09-р сарын 18-нд цагдан хоригдсон. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, А.Дэлгэрдалай, Б.Ууганбаяр нарын найман хүн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий клуб нээж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон байна. Тиймээс А.Дэлгэрдалай нарын намйан хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-т зааснаар хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Хэргийг шүүхээр шийдэх хүртэл эдгээр мөрийтэй тоглуулдаг этгээдүүдийг гадуур шалгаж байгаа юм.
А.Дэлгэрдалай нар нь цагдаа нарын хамгаалалтад уг гэмт хэргийг үйлддэг байж болзошгүй талаар бид өмнө нь мөн мэдээлж байсан. Энэ асуудлаар мэдээлэх бүрт манай редакци руу А.Дэлгэрдалай гэгч нь залгаж, дарамталж сүрдүүлдэг “уламжлалтай” болсон. Ийнхүү сүрдүүлэхийн зэрэгцээ А.Дэлгэрдалай нар нь хуулийн цоорхой ашиглан “ял наймаалцсан” байж болзошгүй нөхцөл байдлаар өмнөх гэмт хэрэгтээ торгуулах ял аваад салсан түүхтэй. Хэдэн тэрбумын орлоготой хүн ЗУРГААН сая төгрөгөөр торгуулаад өнгөрнө гэдэг хэдийгээр зүй бус ч шүүх хуульд заасны дагуу ял оноогоод өнгөрсөн нь ийнхүү А.Дэлгэрдалай нарт үйлдсэн гэмт хэрэгтээ гэмших бус дахин тоглуулах үндэслэл болсон гэдгийг хуульчид хэлж байв.
Иймд бид А.Дэлгэрдалай нарын хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.