Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дунд, ахлах анги өнөөдөр хичээллээд цахим хэлбэрт шилжинэ
Папарацци

Дунд, ахлах анги өнөөдөр хичээллээд цахим хэлбэрт шилжинэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/22/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цаг агаарын нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-наас 1-5-р ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. Харин дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 25-наас цахимаар хичээллэнэ.

Ингээд бага анги 14 хоног, ахлах, дунд анги 7 хоног цахимаар хичээл ороод арванхоёрдугаар сарын 28-наас амралт эхэлж, нэгдүгээр сарын 29-нд хичээл орно.

БШУ-ы сайдын тушаалд:

  • Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авах, төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд бага насны хүүхэдтэй албан хаагчдадаа маргааш өглөө тодорхой хугацаагаар чөлөө олгож, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх; /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээр тодорхой бодлого, шийдвэрийг гаргана/
  • Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод үндэслэн уян хатан зохион байгуулах;
  • Дотуур байрын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлүүлэх, дотуур байранд амьдардаг сурагчдын хоол хүнсний хангамжийг анхаарч, аюулгүй байдлыг хангах, цаг агаарын болон өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан судалж, сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх;
  • Цаг агаар эрс хүйтрэх, томуу, томуу төст өвчний тархалт өндөр байх төлөвтэй байгаа тул сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагаа (шинэ жил тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, амралт, зугаалга гэх мэт) зохион байгуулахгүй байх;
  • Анги танхимын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх, амралтын хугацаанд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах;
  • Төсөлт ажил, гэрийн даалгавар, бие даалттай холбоотой болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас аливаа хэлбэрийн төлбөр, хураамж авах, санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлж, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийг зөвлөмжөөр хангаж ажиллах;
  • Нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, осгох, төөрөх, ахуйн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах, анхааруулах зөвлөмжийг тогтмол өгөх гэж тусгажээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.