Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»О.Номинчимэг: Нийслэлд 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглолоо
Папарацци

О.Номинчимэг: Нийслэлд 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглолоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/25/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхийг зарж борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гарах үндэслэл нь электрон тамхинд ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд эцэг, эхчүүд, багш нараас олон тооны хүсэлт, гомдол ирдэг. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ хэрэглэж байна, багш нарынхаа үгэнд сайн орохгүй, нөлөөллийн аянуудаас дорвитой үр дүн гарахгүй байна гэдэг.

Нийслэлд байгаа төрийн өмчийн 205 сургуульд арваннэгдүгээр сард албан судалгаа хийхэд дунд, ахлах ангийн 9,000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байна. Үүний цаана судалгаанд өөрөөр хариулаад хэрэглэж байгаа хүүхэд олон бий. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй.

Электрон тамхи нь ямар нэг зохицуулалтгүйгээс сүү, талх шиг дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа.

Уг нь бодлогын түвшинд энэ асуудал Тамхины хяналтын тухай хуулиараа зохицуулагдах ёстой. Гэвч хууль батлагдахад хугацаа шаардах тул нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдахыг хориглож байна” гэлээ.

Түүнчлэн электрон тамхины хорт нөлөөний талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Энэ бүтээгдэхүүн нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайлангаар никотин нь өсвөр насныхны тархины хөгжилд муу нөлөөтэй, сэтгэл түгших эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон уушги цоорох эмгэгийг үүсгэгч болж байна гэх судалгаа гарсан. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан” хэмээв.

Уг шийдвэр энэ сарын 22-нд гарч, албажсан юм байна. Харин янжуур тамхийг 21 нас хүртэлх хүнд худалдахыг хориглодог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.