Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Өмнөговь аймгийн газар нутгийг БНХАУ-ын иргдэд “зарсан” хэргийн яллагдагч нарыг шүүх цагдан хорихоос татгалзлаа
Мэдээ

Өмнөговь аймгийн газар нутгийг БНХАУ-ын иргдэд “зарсан” хэргийн яллагдагч нарыг шүүх цагдан хорихоос татгалзлаа

coolНийтэлсэн: cool12/26/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь “Нүүрсний” хэргийн нээлттэй сонсголоор тодорхой болсон. Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлчихээд байгаа.

АТГ-аас эл хэргийн гол холбогдогч болох Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй 11 хүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Тэгвэл ҮАБЗ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу шинээр нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг холбогдуулан мөрдөн байцаалтын хэрэг нээж, яллагдагчаар татах хэд хэдэн нотлох баримт олсон гэнэ. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс дээрх гурван хүнтэй холбоотой үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдож буй аж. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, нэгтгэн шалгахаар болжээ.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,

2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан байна. Уг нь нэг яллагдагч Б.Бадраа хилээр гарч явсантай холбоотойгоор бусад яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал прокурор, мөрдөн байцаагчаас гаргасан аж.

Харин Б.Бадрааг хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.

Зургийн тайлбар: Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

Дээрх гурван яллагдагчид өмнө нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхийнхэн таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, Х.Нэхийт нь ажлаа үргэлжлүүлэн хийсээр гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар олгосоор байсан бололтой.

Зургийн тайлбар: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт

Тус шүүхийнхэн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авалгүй ажлыг нь хийлгэсээр байгаа юм. Харин Б.Бадраа, Ш.Эрдэнэжаргал нарын хилээр гарах эрхийг тус шүүх түдгэлзүүлсэн байснаа цуцалснаар нэг нь хил давсан аж. Ийм байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эх орныхоо газар нутгийг харийнханд зарсан хэрэгт холбогдогчдын толгойг илж байхад Монголд шударга ёс тогтоно гэж үү.

 

сэжигтэй сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.