Хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан жүжигчин И Сон Гюүн машиндаа амиа хорложээ. Тэрээр машиндаа гал гаргаж, угаартан ухаан алдсан байдалтай олдсон юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч аль хэдийн амьсгал хураасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 
Түүнийг нас барахаас өмнө хар тамхины шинжилгээ авсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг буюу хар тамхи хэрэглээгүй гэж гарсан. Гэвч цагдаа нар мөрдлөгөө зогсоогоогүй, нэмж шинжилгээ аваад байсан юм.
Тэрбээр гэрээслэл бичин ийнхүү амиа хорлосон бөгөөд гэрээслэлийн талаар бид эргэж мэдээлэх болно.

