Жүжигчин М.Баярмагнай Баянхонгор аймгийн уугуул, эхээс зургуулаа, айлын том хүү.Багын мөрөөдлөө биелүүлж гэр бүлээрээ Солонгос орныг зорьсон байна.Жүжигчин залуу энэ тухайгаа “Бид нар эхээс 6yyлаа.
3 эрэгтэй 3 эмэгтэй.Бид нарын багын мөрөөдөл том болоод гадаад руу гэр бүлээрээ аялна гэж ярьдаг байлаа.Мөрөөдөл минь захаасаа биелж л байна.Уг нь аав маань байсан бол гэж бодох л юм.Дүү нарынхаа гэр бүр, хүргэн бэрүүддээ эрүүл энхийг хүсье”хэмээн өнөр бүлийнхээ зургийг нийтэлжээ.



