Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ялагдал мэт Ялалт
нийтлэлчид

Ялагдал мэт Ялалт

coolBy cool02/20/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МАН-ын удирдлагууд хот гэх том айлыг алдахаасаа айж ёстой шившгээ тарина гэгч болж байна. Учир нь өчигдөр тус намын бүдүүн дарга нар МАН-ыг өнөөгийн өндөрлөгт авчирсан “ Ялалтын менежер” Ц.Сандуйг 60 тэрбумаар ацаглаж намаасаа хөөсөн нь олон мянган гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн үйл явдал боллоо. Яг үнэндээ 60 тэрбумын яриа яригдах үед Ц.Сандуйтай хамт байлцаж сонссон хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар. Гэтэл тэд өнөөдөр хамт сонссон хэрнээ яагаад ганцхан Ц.Сандуйг золигт гаргаж өөрсдийнхөө замаас зайлуулав гэдэг хамгийн их анхаарал татах асуудлын нэг.

Учир нь Ц.Сандуй намдаа дээрх хүмүүс шиг эвдрэлийн үүдийг нээж намаа орвонгоор нь эргүүлдэг кандидат биш байсан. Харин ч эвийг эрхэмлэж, эвдэрсэн сандлыг нийлүүлж зөөллөдөг ганц хүн нь байсан. Тиймдээ ч намдаа нүүргүй болж харь орныг зорьсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг америкаас авчирч намынхаа томчуудтай эвлэрүүлж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замыг нь засч суудлыг нь бэлдсэн ганц хүн нь Ц.Сандуй гэдгийг дээрх хоёр нөхөр мэдэж байгаа. Ийм л эрх мэдэл албан тушаалд шунасан нөхөд нэгэн цагт өөрсдийгөө хэн байснаа мартаж журмын андыгаа, найзыгаа ийнхүү хамгийн харгис аргаар шийтгүүлэхэд баяр бахдалтайгаар хуруу хумсаа дүрж байна. Өнөөдөр энэхүү ичмээр ч юм шиг үйл явдал Ц.Сандуйд ялагдал мэт харагдавч ирээдүйд түүнд ялалт байсан гэдгийг олон хүн ойлгоно. Учир нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар харин ч Ц.Сандуйг маш ихээр хурцалж түүнд цааш явах орон зай, улстөрийн карьер, ард түмний дэмжлэг итгэлийг өгчихсөн гэсэн үг. Уг нь тэрбээр ялсан намын дарга байсан мөртлөө хотын даргын албан тушаалаас татгалзаж НИТХ-ын дарга болж байсан ч улстөрийн соёл гаргаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Чөлөөлөгдөх болсон хамгийн том шалтгаан нь 60 тэрбум. Тэрбээр уг хэрэгт гэм буруугүй гэдгээ нотлохын тулд НИТХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч “НИТХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх нь буруу” гэсэн тайлбарыг НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл болох Э.Бат-Үүл, Д.Одонтунгалаг нар хэлсэн үгэндээ онцолж байсан удаатай.

Ингээд НИТХ-ын даргын албан тушаалаа өгсний дараа тэрбээр мөн л гэнэтийн шийдвэр гаргаж Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаасаа бас л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж нэр төртэйгээр тамга тэмдгээ дараагийн хүнд нь шилжүүлэн өгч байсан нь түүнийг хэн байв гэдгийг харуулсан юм.

Уг нь Ц.Сандуй Нийслэлийн 1,5 сая иргэний итгэлийг хүлээж сонгогдсон төрийн албан тушаалтан хэрнээ “Нийслэлийн ажил урагшлах ёстой. Эрх баригч намын хагарал Нийслэлийн ажлыг уях, Улаанбаатарын хөгжилд сөргөөр нөлөөлөх ёсгүй” хэмээн албан тушаалаа С.Амарсайханд хүлээлгэн өгсөн. Харамсалтай нь Ц.Амарсайхан НИТХ-ын 45 төлөөлөгчөө удирдан зааж чиглүүлэх нь бүү хэл нөхдөө элдэв янзаар дарамталсны улмаас өнгөрсөн сарын 16-нд болсон хотын даргын сунгаанд өвдөг шороодсон. Гэвч уналтынхаа гол буруутныг Ц.Сандуй хэмээж намаас нь хөөлгөлөө. Яг үнэндээ НИТХ-ын МАН, АН-ын бүлгийнхэн одоог хүртэл Ц.Сандуйг хурлын даргаа гэж үздэг учраас түүний нөлөөлөл С.Амарсайханаас илүү байсаар байгаа юм. Тиймдээ МАН-ын бүдүүн дарга нар нөгөөдөр болох НИТХ-аас айж Ц.Сандуйгийн хүчийг сулруулж өөрсдийн санал болгосон хүнээ хотын дарга болгон төлөөлөгчдийн саналыг 100 хувь авна гэж муйхарласан хэрэг. Харамсалтай нь үгүй юм. Харин ч эсрэгээрээ НИТХ дахь МАН, АН-ын бүлэг өмнө өгсөн саналаа баталгаажуулж бор зүрхээрээ, хэний ч тусламж дэмжлэг авалгүй заалнаас нэр дэвшин гарч ирсэн С.Мөнхчулууныг хотын даргаар дахин сонгоно гэдгийг баттай хэлчихье. Учир нь МАН-ын томчууд өөрсдийгөө эрх баригч том нам хэмээн андуурч НИТХ-ын саналыг хүндэтгээгүйгээр үл барам журмын нөхдийг нь намаас хөөсөн нь тэдний дургүйцэл, зэвүүцлийг дээд цэгт нь хүргэв. Тиймээс ноосооо тушаасан С.Мөнхчулууныг бултаараа дэмжинэ гэсэн хүн олон байна. Мөн өмнөх хотын даргын сунгаанд гараа ч хөдөлгөөгүй байсан Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгох гэж зүтгэх нь гарцаагүй.

Ямартай ч МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтын менежер байсан Ц.Сандуйгийн гавьяаг дутуу үнэлж түүнийг хөөсөн нь хамгийн том алдаа байжээ гэдгийг ойлгох цаг тун удахгүй, бүр 2020 оны сонгууль харуулна гэдгийг хэлэх байна.

Р.Саруул 

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

05/27/2026

Б.Пүрэвдагвын томилгоо хууль зөрчиж байна

05/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.