“Нийтийн дууны учиртай гурав” гэх нэр хочтой болсон дуучдыг бид андахгүй болсон. Түмэн олондоо гэр бүл болсноо зарлаж, нижгэр хуримаа хийгээд авсан тэд тоглолтын товоо гаргажээ. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 2023 оны шинэ уран бүтээлээрээ нэрлэсэн “Галын цэцэг” тоглолтоо энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнөө толиулахаар тун чиг завгүй явна гэнэ. Шуугианы эзэд хуримынхаа зарлагыг нөхөх нь ээ.