Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж мэдүүлж байсан Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ
Гэмт хэрэг

С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж мэдүүлж байсан Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ

Эрхэм админBy Эрхэм админ01/31/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн, Дэд бүцтийн сайд агсан С.Зоригийн амийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хамт хөнөөсөн хэмээн мэдүүлж, олны анхааралд өртөж байсан Ц.Амгаланбаатар ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа аж. Тэрбээр тус ангид хамт хүмүүжиж буй нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй гэнэ. Энэ талаар эх сурвалжууд бидэнд мэдээлэхдээ нэрийг нь андуурч, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн 11 жилийн ял эдэлж буй Б.Махбал хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгтээ дэглэм өөрчлүүлэх хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэж мэдээлсэн юм. Энэ ташаа гэдгийг ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас баталлаа. Тодруулбал, Б.Махбал өдгөө Говьсүмбэр аймаг 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй бөгөөд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил дутагдал гаргаагүй аж. Тиймээс эх сурвалжийн алдаатай мэдээллээс болж нэрийг нь андуурсанд Б.Махбалаас хүлцэл өчье.

Ц.Амгаланбаатарын тухайд “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ тэрбээр өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.