Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Симба Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөг авсан гэх хэрэг шүүхэд шилжлээ
Гэмт хэрэг

Симба Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөг авсан гэх хэрэг шүүхэд шилжлээ

coolНийтэлсэн: cool02/06/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан “Симба” гэгдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Ц.Батаад хүч хэрэглэн “Хүннү палас” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/,

13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/,

13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/,

11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/,

17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/,

20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/,

18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “2023 оны наймдугаар сарын 4-нд Хан-Уул дүүргийн нутаг дахь орон сууцад зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд холбогдсон гурван хүнийг ЭЦА-нд шалгаж, Эрүүгийн хуулийн 13.2-2.3, 13.4-4.1, 13.6-2, 17.2-3.3 дахь заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн” хэмээн мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Батаад халдсан хүмүүсийг хүн хулгайлах, хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, заналхийлэх гэсэн зүйл заалтын дагуу яллагдагчаар татаж шалгасан аж.

Эл хэргийг “Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдон, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нартай хамтран гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон гэх мэдээлэл байна. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн аж. Хохирогч эл хэргийг хэн нэгний захиалгаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь тогтоогдоогүй юм байна.

Цагдаагийнхан У.Баатаржавыг эл хэрэгт холбогдуулан шалгаж гэрт нь нэгжлэг хийгээд их хэмжээний хуурамч ам.доллар хадгалж байсныг хураан авчээ. Тиймээс У.Баатаржавыг дээр дурдсан зүйл заалтаас гадна Эрүүгийн хуулийн 18.7-гийн “Мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан”, 20.4-ийн “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.