Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1
Мэдээ

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/05/2024Шинэчилсэн:08/05/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай,дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.

Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг онцоллоо.

Биеийн тамир, спортын улсын хороо нь жилийн нийт төсөв 110 орчим тэрбум төгрөг бөгөөд үүнээс урсгал зардал болон үйл ажиллагааны үндсэн зардалд жилд 60- 70 тэрбум, хөрөнгө оруулалт болон бусад зардалд 40-50 тэрбум төгрөгийн төсөв батлагдан зарцуулдаг. Урсгал зардал болон үйл ажиллагааны үндсэн төсвөөс Үндэсний шигшээ багийн зардалд жилд 10-20 тэрбум төгрөг, олимпын жилд түүнээс илүү хөрөнгийг зарцуулдаг байна.

Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сул, дотоод болон хөндлөнгийн хяналтын дүгннлт, зөвлөмжийг бүрэн гүйцэт хэрэгжүүлагүй, холбогдох хууль тогтоомжийг мөрдөөгүй, санхүүгийн баримт бичиг бүрдэл хангалтгүй, зарим тохиолдолд анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тухайлбал, агентлагийн даргын зардал гаргах тухай А тушаалаар спорт, биеийн тамирын уралдаан тэмцээнд олон төрлийн санхүүжилт, зардлыг гаргадаг бөгөөд, тушаал гаргахдаа зарим албан тушаалтны гарын үсгийг дуурайж зурах, бусдын өмнөөс гарын усэг зурах, ийм тушаалаар тодорхойгүй зардал гаргах, гарсан зардлын тайлан, баримтыг хуурамчаар үйлдэх, эсвэл арга хэмжээнд зарцуулалгүй төрийн бус байгууллагын дансаар дамжуулан гаргаж авсан байж болзошгүй тохиолдол цөөнгүй гарсан болох нь илэрчээ.

Урамшуулал, нигмийн асуудлыг шийдвэрлэхдээ ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзалгүй ижил дүнтэйгээр нийт ажилтнуудад тусламж, урамшууллыг хавтгайруулан олгожээ. Хэдийгээр ажилтнуудад урамшуулал, тусламж дэмжлэг олгох асуудлыг шийдвэрлэх тал дээр санаачилгатай ажиллаж байгаа боловч ажлын гүйцэтгэл, үр дүнд тавих хяналт сул, дотоод хяналт хийдэггүй нь учир дутагдалтай байна. Мөн тусламж дэмжлаг авсны дараа ажлаас чөлөөлөгдсөн тохиолдол цөөнгүй гарчээ.

Үүнээс гадна зуслангийн зориулалттай газар олгохдоо кадастрын зургийг төсвийн санхүүжилтээр өндөр үнийн дүнтэйгээр хийлгэжээ. Тодруулбал, Биеийн тамир спортын улсын хорооны албан хаагчдын нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийн хүрээнд зуслангийн газар олгох ажлыг 2022 онд зохион байгуулжээ.

Уг ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны “Ар шижир”-ийн орчимд 50 ажилтанд газар олгохоор болж, кадастрын зураг, байр зүйн зураг, эргэлтийн цэг тогтоох ажлыг “Профешнл-Инженеринг” ХХК-д 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг буюу зах зээлийн үнээс 2-4 дахин  өндөр үнээр хийлгэсэн байна.

Дээрх үйлчилгээг үзүүлдэг  аж ахуйн нэгж, хувь хүн байрлал, хэдэн хийлгэж байгаагаас хамаараад

• Кадастрын зураг 50 000- 100 000 төгрөг
• Байр зүйн зураглал 400 000- 600 000 төгрөг
• Эргэлтийн цэг тогтоох 20 000- 30 000 төгрөгийн үнэ ханштай байна.

Дээрх үнэ нь 50 айлын газарт хийлгэж байгаа бол хямдрах боломжтой байна. Ийм байхад төсвийн мөнгийг хэмнээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл 500 000- 800 000 төгрөгийн үйлчилгээг яагаад ч юм тус бүр нь 2 000 000 төгрөгөөр авчээ.

Төсвийн мөнгийг хэмнэх ёстой гэж дээр дооргүй л бүсээ чангалаад байхад Биеийн тамир спортын улсын хороо харин бүсээ сул тавьж төсвийн мөнгө ёслохгүй гэдгийг утгаар нь харуулав.

Энэ мэт төсвийн мөнгө ёолдоггүйг харуулсан баримтууд, будлианыг бид алхам тутамд хүргэсээр байх болно.

А.Баярмаа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.