Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ
нийтлэлчид

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/28/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын хилээр орж ирмэгц нь саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байв. Түүнийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд АНУ-аас эх оронд нь ирүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудаас аваад байсан бөгөөд хилээр орж ирсэн даруйд албадан саатуулах захирамж шүүх гаргасан юм. Хууль хяналтын байгууллагаас явуулсан ажиллагааны үр дүнд Монголд ирмэгц нь ийнхүү яллагдагчаар тооцон цагдан хорьсон. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2021 оноос шалгаж байсан бөгөөд прокуророос яллагдагчаар татах тогтоол баталсан аж.
Тодруулбал, Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг “Капитал” банктай холбоотой хэрэгт шалгаж буй юм. 2021 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үед тэрбээр хил давж, далайн чанадын оронд оччихсон байдаг. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа билээ.
Өнгөрсөн пүрэв гаргийн үдэш ийнхүү албадан саатуулсан ч баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захирамж гаргаж, Н.Баяртсайханыг цагдан хорьж шалгах шаардлагагүй гэж дүгнэн Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.