Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
Мэдээ

Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно

Эрхэм админBy Эрхэм админ01/07/2025Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр “УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан.

Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдсанаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон гадаадад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгасан байгаа” хэмээн мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.