Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Монгол улсад бүртгэлгүй тарилга хийж үйлчлүүлэгчээ сохолсон “Синдерелла” эмнэлгийн захирал ялаас мултарсаар байх уу???
нийтлэлчид

Монгол улсад бүртгэлгүй тарилга хийж үйлчлүүлэгчээ сохолсон “Синдерелла” эмнэлгийн захирал ялаас мултарсаар байх уу???

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/12/20252 сэтгэгдэл3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын иргэн Х.З гэх бүсгүй 2022 оны 10 дугаарсарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Олимп виллаж хотхонд байрлах Синдрелла гоо сайханы эмнэлэгт филлер тарилга хийлгэсэн байна. Гэвч филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагаанысанамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас иргэн Х.Збаруун нүд хараагүй болжээ.

Тодруулбал, филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлогбүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүднийхараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.

Үүний улмаас иргэн Х.З хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдагдалтай амьдарч байгаа бөгөөд ажил хийх боломжгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдалт гэдэг нь хугацаагүй буюу абсолют сохролтбөгөөд дахин хараа сэргэх боломжгүй тухай хуультогтоомжид заасан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрнийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалынхавсралтаар заасан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 65 хувийн алдагдалтай нөхцөл байдлыг хохирогчид үүсгэжээ.

Хараагүй болсон эмэгтэйн хувьд ХБНГУ болон Непаль улсад тус тус эмнэлгийн туслалцаа авч 300 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байна. Харин үйлчлүүлэгчээ сохолсон “Синдерелла” эмнэлгийн зүгээс 200 сая төгрөг өгөөд бүх насаараа дуугүй байх шаардлага тавьсан бөгөөд ингэхдээ Х.З бүсгүйд учирсан эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохирол зэргийг огт тооцоолоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэд хэдэн ноцтой зүйлийн талаар хохирогч бүсгүй ярьсан байдаг. Тодруулбал, “… надад хийсэн филлер тарилга болон бусадстандарт бус байсан бүх зүйлсийг мөрдөн шалгаж өгөххүсэлтийг цагдаагийн байгууллагад гомдол болгон гаргасан. Хэрэг мөрдлөгийн шатанд байхад байгууллагатайхолбоотой, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, ямар орцнайрлагатай, юу миний биед хийсэн нь шинжилгээгээрбатлагдсан бичиггүй, тухайн байгууллага 2022 оны 6 сараас2022 оны 11 сар хүртэл тусгай зөвшөөрөлгүй ажиллажбайсан нь засгийн газрын шилэн мэдээлэлд харагддаг, удирдлага, эмч мэргэжилтэн шинжээчийн дүгнэлтээр мууажилласан нь тогтоогдсон. … филлер тарилгыг сохрохэрсдэлтэйг эмнэлгийн зөвлөмж заавраас нуусан, эрсдэлийнпротоколгүй байсан, филлер тарилгыг духанд тарих ёсгүйгнаад захын филлер тарилгыг үйлдвэрлэгчийн албан ёсны веб сайтаас хараагүй гэх мэт батлагдсан алдаатай хангалттай нотолгоо баримт байсаар… хэмээн шүүх хурлын үеэр ярьсан байна.

Түүний хэлж байгаагаа Синдерелла эмнэлэг нь Монгол улсад бүртгэлгүй тарилга оруулж ирж, үйлчлүүлэгчийнхээ нүдийг сохолсон үйлдэл нь

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм эмбиобэлдмэл, эмнэлгийнхэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмтхэргийн шинжтэй үйлдлийг цагаа, прокурор шалгалгүй орхигдуулсан байж болзошгүй нөхцөл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл эмнэлгийн захирал нь анхнаасаа Монгол улсад бүртгэлтэй тарилга оруулж ирсэн, түнийг нь “Синдерелла” эмнэлгийн эмч тарьсан нь бүлэглэн хэрэг юм. Гэтэл цагдаа, прокурорын хувьд зөвхөн “Синдерелла” эмнэлгийн эмчийг л яллаж байгаагаас хам хэрэгтнээр татагдах ёстой эмнэлгийн захирлыг орхигдуулсаар байна.

Хамгийн ноцтой нь энэ хэрэгт эмнэлгийн захирал огт ял аваагүй аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Синдерелла” эмнэлгийн эмчид Баянзүрх дүүргээс гарч болохгүй гэсэн ял оноожээ.

Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээ сохолсон эмнэлгийн захирал хариуцлагаас мултарч, эмч нь ял шийтгүүлсэн нэртэй үлдэж үйлчлүүлэгчээ хохирсон дээр нь нэмж хохироосоор байна.

 

Бид хохирогчтой уулзан, эргэн мэдээлэл хүргэх болно.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

2 сэтгэгдэл

  1. Poster on 02/12/2025 21:33

    Yaaay arai yumaa ter emnelgiig zahirliig ni sain shalgaachee hvniig amidralgui bolgochhood yaj iim hun chanargui luivardaj chadaj bnaaaa?

  2. Хммм on 02/12/2025 21:36

    Захирал гээд ганган том жийп унасан улс орон хэсэж аялсан айхтар хүүхэн байдаг биздээ яанадаа энэ хогийн эмс

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.