Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Фото сурвалжилга: “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн худалдаа Монгол түүх, өв соёл, заншлыг сурталчилж байна
Мэдээ

Фото сурвалжилга: “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн худалдаа Монгол түүх, өв соёл, заншлыг сурталчилж байна

coolBy cool02/14/2025Updated:02/18/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан болж байгаа “Өв тээсэн үнэ цэн-Сар шинийн үнэт бэлэг-” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлээ.
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Үндэсний музей, Дуут урлал ХХК, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд “Дуут урлан” ХХК-ийн  33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээн монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг толилуулж байгаа.  
Уг үзэсгэлэнгээс олны анхаарлыг хамгийн их татаж буй шатар нь “Болдоггүй бор өвгөн шатар” үлгэр домгоос сэдэвлэсэн шатар юм.
Учир нь шатрын цагаан нь Болдоггүй бор өвгөн, шар нь хурмаст хааныг дүрсэлжээ. Цагааны хүү нь Болдоггүй бор өвгөний долоон хонь хундан цагаан хурга бол шар талын хүү нь хурмаст хааны хоёр бич, хоёр хэрээ, хоёр чоно, хоёр луу дүрслэгдсэн байгаа. Хурмастын хааны тэмээ нь л гэхэд эврээ алдахаас өмнөх байдалтай, морь нь л гэхэд бодь гөрөөс байгаа нь олны анхаарлыг эрхгүй татна.
Уг гайхалтай бүтээлийг урлаач нь ийнхүү тайлбарласан.

Мөн цагаан сарын уламжлалт эд эдлэл сав суулга, идээ ууцны цар, мөнгөн завъяа, даш бумба, дөрвөн хүчтэн урласан мөнгөн халбага сэрээ, эх төлийн загвартай цацлын халбага, эхнэр хүний иж бүрэн толгойн чимэг зэрэг монгол дархны ур ухаан шингэсэн чамин бүтээлүүдийг дэлгэжээ. 
Монгол ур оюун ухаанаар бүтсэн хосгүй өв тээсэн үнэ цэнтэй сар шинийн үнэт бэлэгт залрах шатар, эмээ, ээж, охин дүүдээ өгөх хамгийн нандин бэлгийн нэг болох цацлын халбага энэхүү  үзэсгэлэнгийн хамгийн борлуулалттай бүтээл бөгөөд  бүтээлийг үзэж, мэлмийгээ баясгахыг урьж байна.
Үзэсгэлэн 2025 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх тул өргөн түмнээрээ таалан үзэхийг урьж байна.
фото сурвалжлага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.