Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв (РЦНК) орчмын 3 га газрын ногоон байгууламжийг устгаж байгааг иргэд эсэргүүцэж байгаа. Уг барилга баригдсанаар Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж буй тухай тус барилгын орчимд амьдарч буй иргэд өнөөдөр НЗДТГ-т суулт хийж байна. Энэ үеэр бид тухайн орчимд амьдарч байгаа иргэд болон албаны эх сурвалжаас тодруулан ажиллав.

