Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүхийн ерөнхий зөвлөлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл үүссэнийг ХЭҮК тогтоолоо
Мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл үүссэнийг ХЭҮК тогтоолоо

coolBy cool10/14/2025Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм. Энгийнээр бол өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр шүүхийн санхүү, хүний нөөцийг хариуцаж, шүүгч болох хүнийг сонгон шалгаруулах байгууллага.

Тус байгууллагын толгойд есөн хүн байхаас тав нь шүүгч, дөрөв нь шүүгч биш хүн байдаг. Улмаар уг есөн хүнээ гишүүн хэмээн нэрлэж нэгийгээ даргаар сонгож дөрвөн жил тутам “сонгууль”, УИХ-ын гишүүдийн үзэмжээр сонгогдож, томилогддог. Өнгөрсөн долоо хоногт шүүгч таван гишүүн нь нийт шүүгчдээс сонгогдсон бол шүүгч биш дөрвөн гишүүний хугацаа удахгүй дуусна.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаа олигтой хийж чадаагүй гэдгийг нийт шүүгчдийн хуралдаанд оролцогчид шүүмжилсэн.

Үүнийг батлах баталгааг Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шаардлага баталж байна.

Тодруулбал, уг шаардлагад

“… Ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын болон нэгж хоорондын ачаалал тэнцвэргүй, Зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, газар, төвийн дарга нар болон албан хаагчдын албаны харилцааны чиглэл, өдөр тутмын үүрэг, даалгавар өгөх, ажлыг хариуцах, тайлагнах дараалал тодорхойгүй, албан хаагчдын ажлын ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх үр дүнтэй арга хэмжээ орхигдсон байгааг Комисст авагдсан баримт илтгэж байна.

Албан ажлыг хэвийн, тэнцвэртэй явуулах суурь нөхцөл бүрдээгүй нь албан хаагчдад бухимдал, үр дүнгүй ачаалал үүсэх, ажлын албаны газар, нэгжүүд хамтран ажиллахад бэрхшээл учрах, удирдах, удирдуулах зарчим алдагдаж, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөлийг үүсгэж байна.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдээгүй нь хүний болон тогтолцооны хүчин зүйлсээс хамаарахын зэрэгцээ 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг үеийн шаардлагатай холбоотой байна. 2021-2025 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Зөвлөл Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр тогтоосон чиг үүргийн зэрэгцээ уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах мөрдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, шүүхийн захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны системүүдийг бий болгох, санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шүүхийн барилга, дэд бүтцийг байгуулах зэрэг шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шилжилтийн үеийн үүрэг, ачааллыг хүлээсэн байна.

Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг албан хаагчтай хийсэн ярилцлага, санал асуулгын дүн илтгэж байна. “Байгууллагынхаа ажил хэргийн ерөнхий уур амьсгалыг хэрхэн дүгнэх вэ?” гэх ганцаарчилсан ярилцлагын асуултад 21 албан хаагч (32,3 хувь) хэвийн бус, 44 албан хаагч (67,7 хувь) хэвийн гэж хариулсан нь Комиссоос хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хийсэн хяналт, шалгалтуудын дунджаас дээгүүр сөрөг үзүүлэлт байна.

Ганцаарчилсан ярилцлагаар “Байгууллага дотроо санал бодлоо илэрхийлж, чөлөөтэй харилцаж чаддаггүй, байгууллагын уур амьсгал эрүүл биш, соёл ойлгомжгүй”, “Удирдах албан тушаалтнууд албан хаагчдын үзэл бодлыг сонсдоггүй, шууд загнадаг”, “Хов, сул яриа ихтэй, удирдах албан тушаалтан түүнд автдаг”, “Өмнө ажиллаж байсан байгууллагаас хүйтэн хөндий, хэцүү байсан ч одоо дасаж байгаа”, 2 “Төрийн алба ийм байдаг гэж ойлгох болсон”, “Арван гишүүнээс өөр үүрэг даалгавар ирдэг нь ажил явуулахад ойлгомжгүй байдал үүсгэдэг”, “Гишүүдийн хүмүүс” нэгжийн дарга нарт захирагддаггүй”, “Газрын дарга нар дээд удирдлагад уурласан бухимдлаа ажилтнуудад гаргадаг, удирдах арга барил муутай”, “Үйлчилгээний ажилтнуудаа хамгаалж чаддаггүй, сахилгын хариуцлага ялгаатай ногдуулдаг”, “Шинээр ажилд орсон хүнийг, ялангуяа эмэгтэй албан хаагчдыг ялгаварладаг” зэрэг асуудлууд яригджээ. Ярилцлагад оролцсон албан хаагчид хэл аманд орох, сүүлд асуудал үүсэхээс эмээж байгаагаа илэрхийлж, ярианы нууцлалыг хадгалахыг хүсэж байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй.

Ажлын байрны уур амьсгал хэвийн бус, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэргүй, хариуцлага, сахилга бат сул, ажлын ур чадвар хангалтгүй, Зөвлөлийн гишүүдийг үл тоох, үүрэг даалгаврыг үл биелүүлэх тохиолдол гардаг болохыг Зөвлөлийн гишүүд мөн тайлбарласан.” гэжээ.

Үүнээс гадна тус байгууллага өнгөрсөн хугацаанд цөөнгүй хүнийг халж сэлгэсэн асуудал байгаа нь аж. Тодруудбал,  2024 оны байдлаар 42 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилж, 21 албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажлаас гарсан 20 албан хаагч өөрийн хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна.  Тэгвэл 2025 онд 29 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилж, 14 албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажлаас гарсан 13 албан хаагч өөрийн 3 хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгджээ.   Зарим алба хаагчдын ажлын ачаалал их гэх боловч батлагдсан орон тооны 30 орчим хувийг нөхөн гүйцээгээгүй, сүүлийн хоёр жилд ажлаас гарсан хүний тоо харьцангуй өндөр аж.

Халаа сэлгээ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгатай холбоотой байж болзошгүй асуудлын талаар бид маргааш хүргэх болно.

А.Баярмаа

Онцлох шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.