Монголын кино урлагт анх удаа сонсдог кино мэндлэжээ. Түүнийг Дархан хотоос гаралтай Бундын тамга хамтлаг бүтээсэн бөгөөд маргааш өөрсдийн пэйж хуудас, Youtube суваг, So media-аар үнэ төлбөргүй цацах гэнэ.
“Хайрын орон зай” концерт 2025 оны 11-р сарын 22-нд AIC STEPPE ARENA-д болно. Тоглолтондоо зориулж фэнүүддээ барьсан хамгийн том бэлэг болох “Хоёр дурлахгүй” монголын анхны сонсдог киноны дуу “Сүүлчийн зогсоол” уран бүтээлийг хүлээн авна уу.

