Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо
Мэдээ

Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/25/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ.

ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей зохион байгуулагдаж, Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд 5 суудлын төлөө 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс нийт 97 улсын саналаар Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд ажиллахаар анх удаагаа сонгогдлоо.

Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.