Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд өрсөлдсөн, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн олимп, дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Тамерлан Башаеыг үндсэн цагт ялж “Абу Даби-2025” их дуулгын аварга боллоо.

