Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ.
Тэрээр энэ тухайгаа “Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар ЭХЭМҮТ орлоо. Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав ээж ах эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 хүүхдэд өөрийнхөө зүгээс эм тариа эмчилгээнд нь жоохон ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө. Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой” гэжээ.


