2025 оны 12 дугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьжээ. Манай Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж бахдам амжилт гаргажээ.

Тухайлбал, Говь-Алтай аймаг
“Дрон кодчилол” төрөлд Р.Ууганбаяр – Алтан медаль
“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр – Мөнгөн медаль
Дархан-Уул аймаг
“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл – Хүрэл медаль
Энэ хүү “Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг юм.

